
Хувь заяаны тухай
Огт бодхоон больсон
Тэр ердөө л уртын урт зам
Тэнд заримдаа цэцэгтэй
Заримдаа цэцэггүй
Тэр л замыг дагаж
Удаан би алхсан
Яг л
Намар хийсдэг навч шиг
Өвөл будардаг цас шиг
Хавар үлээдэг салхи шиг
Зун ирдэг бороо шиг...
Хэмнэл шиг
Эгшиг шиг...
Тэр л замыг дагасаар
Өөрөө би зам болсон
Тэнд заримдаа цэцэгтэй
Заримдаа цэцэггүй
Ц.Энхмаа 2010 Итали

ӨНГӨ
Хүмүүнийг би
Ганц ганцаар үдчихээд
Алсад оршмуй
Хаа бүү мэд...
Бурхан ч үл олмуй
Хүмүүн намайг
Ширхэг ширхэгээр гээж
Чанагш одмуй
Учир бүү мэд...
Учрах учрахгүйг салхи л мэдмүй
Ахан дүүс
Анд нөхөд
Алсад оршихуй
Зэрэглээ мэт тэртээд бүдгэрмүй
Үүл мэт...өд мэт...түүх мэт
Ай би
Гал шиг шатаж
Бороо шиг асгарч
Гол шиг үерлэж
Мод шиг элэгдэнэ...
Чи л лав үл итгэмүй
Нар гэрэл хоёр
Хаа ч юм нуугдачихаад
Нялх хаврын цэцэг
Дэргэд ургалгүй удхыг
Навчис цэцэгтэй хамт
Эрвээхэйн дүрд хувилж
Үл танихуйн зүг
Гэнэт нисэхийг
Бороо солонготой хамт
Миний тасалгаанд асгарч
Мэдэхгүй хэлээр уйлчихаад
Гэнэт татархыг
Босоо суугаа
Амьдралын нүүдэлд
Бурхан чөтгөр хоёр
Хаяа хаяагаа дэрлэн буухыг
Яг л эндээс харсан
Харчихаад ... уйлсан
Нар шөнө гэнэт мандаж
Чанх зүрхэн дээр шатаж
Нил цэцэг өвлөөр дэлгэрч
Цэнхэр зам дээр
Гоёмсгоор ургаж
Гудманд хүмүүс
Хайрын тухай
Бие биедээ ярин баярлаж
Би тэндээс итгэлийн тухай
Мянган үг сэтгэлдээ тээж
Гэртээ ирэв...
Ирчихээд... инээв
Ц.Энхмаа 2010

АНДДАА ИЛГЭЭХ ШҮЛЭГ
Омголон залуу насны
Огшиж булгисан сэтгэлээс
Ойчиж унасан ганц чулуу
Эмзэг гэгээхэн сэтгэлийг чинь
Эмтэлж сүвлээд газар тэвэрсэн
Хөлөнд чинь ойчсон
Хөсөр хаягдсан
Тэнэмэл хар чулуу ...
Чамайг сэмэлсэн
Чанагш авч одсон
Бодлогогүй унагасан
Бор ганц үг
Бороонд нороод хэвтэж байна
Хараач.....
Хэний ч биш ганцхан миний
Хэнэггүйхэн зантай
Дулаахан сэтгэлтэй
Анд минь чи надаас хол одож
Асгат хорвоод дутаж үгүйлж байна чамайг..
Хэзээ ч юм бэ
Бороо татархад болуу
Хэнз ногоо
Тэнгэрт тэмүүлж ургахад болуу
Алагхан нүдэндээ
Инээмсэглэл тодруулаад
Амгалан зүрхэндээ
Өршөөл тээгээд
Ирнэ дээ анд минь чи над дээр
Энэ ганцаардлаас намайг аврах гэж...
Ц.Энхмаа
ЧИ БИД ХОЁР

Ирэх насандаа би
Эрх муур чинь болж төрнө
Олбогон дээр чинь унтдаг
Орох гархад чинь дагадаг
Сүүлээ хөдөлгөөд эрхэлдэг
Сүүдэртэйгээ тоглоод ядардаг
Шалан дээр чинь хөрвөөдөг
Шаахайгаар чинь нааддаг
Дандаа чамайг ээрдэг
Дагаад ерөөсөө салдаггүй
Эрх муужгай чинь болно
Ирэх насандаа учирна
Хоёулаа.....
Ц.Энхмаа

ЧИНИЙ ЦЭЦЭРЛЭГ
Ягаан өнгийн цэцэг
Ургахаа байсан цэцэрлэгт чинь
Яагаад үе үехэн
Зочилдгоо би мэддэггүй
Аргилуун зуны үдэш
Аль хэдийн тэндээс дүрвэчихсэн
Аз жаргалын нялх мөчүүд
Ахиж амьлахгүйгээр сарничихсан
Тэндээс....
Тэгтлээ гуньчихсан цэцэрлэгт чинь
Тэгээд би буцаад л очдог
Хуучин дэнлүүний гэрэлд
Хуучин амрагийн өвөрт
Халуун шатаж, хамаг бие хөлөрч...
Нэгэн шөнө өнждөг
Нөмгөн цэцэг дэлгэрдэг
Тэндээс...
Ягаан өнгийн цэцэг
Ургахаа байсан цэцэрлэгт чинь
Яагаад үе үехэн
Зочилдгоо би мэддэггүй...
Ц.Энхмаа 25.10.2008

Хуучин амраг зүрх цохин
Хэнзхэн ганцаардлын шархыг сэдрээж
Зүүрмэглэж байсан сүнсийг үймүүлж
Зүггүй бодлыг сэтгэлд цацхуй нь
Үдшийн энэлэн...
Үлэмжит бүсгүй үсээ задгайлж
Үүгээр түүгээр догдлон гунхах
Намрын навчин гунигаа сарниаж
Нанчид сөгнөх шөнөөр айсуй нь
Шөнийн энэлэн...
Лаа шиг бадамлах
Лаа шиг урсах
Сэтгэлүүд...
Ц.Энхмаа
АГШИН
+di+flower_283.jpg)
Энгэрийн уулны эрх цэцэг
Ирэх зунаа дахиад ургахгүй
Энүүгээр дэрвэх цагаахан эрвээхэй
Эргээд дараа жилнээ бүжихгүй
Хорьхон насны алтан босгоор
Хоёр удаа хэн ч алхахгүй
Хорвоог тамгалах хүн заяа
Хажууд мөнхөрч хэзээ ч үлдэхгүй...
Гудманд ургах шаргалхан цэцэг
Гуйгаад ч дараа жил ургахгүй ээ
Гуниглах хориотой энэ амьдралд
Гал шиг бадар хүмүүсээ
Ц.Энхмаа
Хоёрхон зуны насгүй
Хонгорхон дурлал минь ээ
Наалинхай аальт мөртүүд
Надаас чамруу нисхээн байж
Намар болждээ энэ сэтгэлд
Царцаа хүртэл нүүчихэж.......
******
Сүмийн хонх
Сүүлчийн удаа цохилж
Сүүлийн дусаал хайр
Судсаар минь гүйж
Чамруу урсаж байна
Сонсооч......
******
Хааяахан сэтгэлд
Дуу исгэрэн ирчихээд
Халуун үдшүүдийн дурсамж
Зүрхнээ нэлхийтэл асгачихаад
Хаашаа ч юм бэ одох
Хуучинхан амраг минь
Хожим дахиад ирвээс
Эндээс намайг олохгүй ээ......
Ц.Энхмаа
ХҮМҮҮСИЙГ АЖХУЙ
Хүзүүн дээрээ
Хятад үсгэн шивээстэй
Хачинаар будсан үс нь
Хар шар бор өнгөтэй
Энэ бүсгүй
Эрхлэлгүй
Энгэр зөрүүлэлгүй
Удаж дээ...
Урдаас нь хархад
Гунигтай
Уруул нь бүр ч энэлэнтэй
Хатчихаж.....
******
Хар үстэй
Цагаан цамцтай
Харцандаа чөтгөрийн тачаалтай
Хажуудаа наалинхай бүсгүйгүй....
Хаанахын ч юм бэ энэ залууд
Халуун үдшүүд
Цэцэгтэйгээ л ханьсана
Харин бүсгүйчүүд
Холуурхан гунхана.....
******
Мянга мянган хүмүүс
Мянга мянган итгэл
Мянга мянган цөхрөл
Мянга мянган жаргал
Мянга мянган зовлон
Мянга мянган учрал
Мянга мянган хагацал
Мянга мянган даваа
Мянга мянган ялалт
Мянга мянган амьдрал
Минийх чинийхийг нэмээд
Мянга мянгаас ч олон.....
Ц.Энхмаа
БУРХАНТАЙ ЯРЬСАН ШӨНӨ

Бурхантай яриагүй хичнээн ч удаав
Буян нүглийг дэнслэлгүй яасан ч хол алхаав
Дурлалын шүлэг янагийн дуутай хослуулж
Дугуй орчлонгийн жаргалтай
Яасан ч их зууралдаав
Од сар наран хүртэл
Онцолж өгсөн бэлэг биш үү
Орчлонгийн хэрэггүй шуналд
Огтоос донтож яасан ч их элэгдээв
Эр хүний дөрвөлжин цээжнээс
Энгүй хайрыг тэмтчин онгичихдоо
Энэрэлт Бурханы хайрын мутрыг
Энүүхэнд байсныг яагаад үл хараав
Бурхангүй сэтгэлд
Чоно нохой улилдан зодолдож
Буянгүй зүрхийг
Харанхуй эзэгнэн сандайлчихаад
Эрдэнэт хүний энхрий цоллолт
Элээх тоосонд дарагдан гуньж....
Эх хорвоо шаналж байна
Энд чи хэрэгтэй байна....
Ц.Энхмаа
ИБИЙСКУС ЦЭЦЭГ
+di+flower_229.jpg)
Ибийскус цэцгийн цоглог дэлбээ
Миний зүрхэнд дэлгэрдгийг
Ибийскус цэцгийн гэгээн өнгө
Миний сэтгэлд солонгордгийг
Ибийскус цэцгийн үзэсгэлэн
Зуны цэцэгсээс ялгардгийг
Ибийскус цэцгийн уянга
Хорвоог чимээгүй чимдгийг
Чамдаа хэлмээр........
Ибийскус цэцгийн дэлбээ
Наран мандахад дэлгэрдгийг
Ибийскус цэцэг дэлбээгээ
Наран жаргахад хумьдагийг
Ибийскус цэцгийн гандахыг
Хэн ч үзэж чадахгүйг
Ибийскус цэцэг үзэсгэлэнт
Чигээрээ мөнхөрдгийг
Чамдаа хэлмээр........
Ибийскус цэцгийн бардмыг
Ибийскус цэцгийн үнэнийг
Ибийскус цэцгийн гайхамшигийг
Чамдаа хэлмээр........
Ц.Энхмаа
ИРХҮЙ

Зургаан сартай зун гэж ирнэ
Зулзган нахиатай яргуй
Анхны цаснаар дэлгэрнэ
Үүр цайхыг өдөрт хоёр үзнэ
Өглөө бүр дэрэн дээр
Сарнай цэцэг тосно
Жаргал хайр хоёроор
Амьд бүхэн бялуурна
Захгүй хорвоо бүхлээрээ
Инээд хөөрөндөө согтоно
Дайн гэдэг үг
Үгийн сангаас арилна
Дахиад л лав хүмүүс
Зовлон гэдгийг үзэхгүй
Хар өнгөтэй бүхэн
Хаашаа ч юм бэ устана
Хажууханд амьдрах эмээ
Мянган нас зооглоно....
Африкийн ангасан цөлд
Амьд бороо мөнхөрнө
Айдас төрүүлдэг хорхой
Алган дээр минь эрхэлнэ
Хүмүүний сэтгэл амар амгаланг олно
Хүж дэлхий өөрөө диваажинд хувилна
Тийм л хорвоод
Миний сүнс хоргодоно
Тэндээс хэзээ ч явахгүй
Цэцэгнээс зүүгдэж үлдэнэ...
Ц.Энхмаа
2008.02.28
НҮЦГЭН ХАТАН

Хацар нь ягаан
Нүцгэн хатан
Харийн орон дахь
Хаанаа үгүйлнэ
Хажууд нь байгаа
Эзний суудлыг
Хангал ноёд
Харцаараа илбэнэ
Үсээ задгайлж
Өмсгөлөө тайчих
Үдшийн ганцаардал
Шөнийг нүцгэрлийг
Өөр омгийн
Үлэмжит баатар
Өвөртөө хийж
Өөрийгөө гоёно
Ц.Энхмаа
АЗ ЖАРГАЛ

Аз жаргал гэв гэнэтхэн
Oргон дүрвэж
Асга хадны цаагуур уу наагуур уу
Cарьнан одно
Араас нь нөмгөн тэрлэг
Бүдэгхэн дэнлүүтэй
Асгарч зогсох минь
Өвлийн цэцэг шиг
Гэгээн энэлэнтэй...
Эргээд ирхэд нь
Энгэртээ тэвэрчихээд
Хаашаа ч алдахгүй ээ
Энэ амьдралд түүнээс агуу
Хагацал гэж хаанам....
Ц.Энхмаа
ГЭРЭЛТЭЙ ЦОНХ

Миний л ганцхан гэрэлтэй цонх
Мичидтэй хамт шөнөжин хүүрнэж
Нойрсоо хорвоог эзгүй хойгуур
Нөмгөн одод сэтгэлийг шалгааж...
Талиман хар шөнийн хойморт
Тодрон анивчах зулын гэрэл шиг
Тэр л цонх...
Тэнд би шүлэгтэйгээ...
Тэнгэр лүү бадмалсан хүслэнтэйгээ...
Ц.Энхмаа 2008.02.23
шөнийн 01.18
МӨРГӨЛ БА БЭДРЭЛ

Эрхэм дээд гэснээсээ л
Бурханд би өргөдөг өө
Энэ л зөөлхөн өргөлөөр
Бурханд нялхарч амждаг аа
Эвхрүүлж салхилсан амьдралд
Тэнгэр өөд л би ширтдэг ээ
Их л холд орших мэт
Бурханыг тэндээс л бэдэрдэг ээ
Хаана байдгийм бол Бурхан чи
Хазгар нохойг хараад
Цэлэлзэж байдаг нулимсанд минүү
Халтар хүүхдийг өмөлзхөд
Хайрлаж явдаг энэрэлд минүү
Хан хорвоо найгахад
Түшиж тэнцдэг тэнхэлд минүү
Хайр гэдэг үгэнд
Сөхөрч явдаг уянганд минүү
Хаана байдгийм бол Бурхан чи
Хавар ирдэг нялх ногооны
Үнэрээс ч би хайнам
Энхрий нутгаа эргэхдээ
Эргүүлж амждаг хүрднээс
Энэлэл хайрын тэнгэртээ
Шивнэж явдаг тарниас
Эвлэж хайлдаг хорвоог
Эвхэж яваа ухаарлаас
Эмээгийнхээ өөдөөс ширтэх
Жаазанд орхисон зурагнаас
Энхрий гэсэн бүхнээс
Эгштлээ л би хайлаа
Зөөлөн зөөлөн Бурханыг
Зөндөө л би бэдэрлээ
Хаана байдгийм бол Бурхан чи
Ц.Энхмаа 30.11.2006 өглөөний 7:50

Алган дээр минь
Аваад явчихсан хайрын чинь
Мөр нь байна...
Амлаж байсан жаргалын чинь
Хэлтэрхий нь байна...
Шивнэж хэлсэн үгийн чинь
Сүнс нь байна...
Ширгэж дундарсан нуурын
Дусаал байна...
Тэнд би ганцаар торойх нь
Тэргэл саран шөнөдөө гоёдох шиг
Содон байна...
Тэгээд алгаа хумьтал
Өнгөт амьдрал цохилж байна
Алсад...
Өөр тийш даллаж байна
Алчуураар
Сонин байна...
Шохоорхоод өнгийвөл
Гуниг л лав тэнд алга аа...
Ц.Энхмаа

Гэмгүй цагаахан ертөнцийг доргиож
Гэнэт зочилсон амрагхан минь ээ
Нүгэлгүй гэгээн замыг шийтгэж
Нөмөрч асгарсан толбохон минь ээ
Гадаа ганц шувуу жиргэх нь
Гансарч бэтгэрсэн сэтгэл чинь гэнэ ээ
Алсад амрагийн дуу сүлэлдэх нь
Ай намайг санасан үгүйлэл чинь гэнэ ээ
Хэлж шивнэх үнэн байна
Cонс
Хэний ч нотлох гашуун байна
Aмтал...
Хөх торон дахь шувуу
Нисэж чаддаггүйг cонсcон уу
Хүнийх болчихсон бүсгүй
Дурлаж болдоггүйг мэдэх үү ...
Ай aмрагхан минь ээ
Ц.Энхмаа
ӨНӨӨДӨР
+di+5.jpg)
Маргаашийг огт танихгүй
Түүнийг би мэдэхгүй
Миний тэрлээгүй шүлгийн энэлэн
Тэнд л хөврөн сэмэрч...
Чиний сонсоогүй хөгжмийн аялгуу
Тэнгрээс өнчирөн эгшиглэж...
Мөнх биш орчлонгийн хэмнэл
Мянган өнгөөр дутаж ....нэмэгдэж...
Миний л гэсэн өнөөдрийн үнэн
Манант хөх шороонд булшлагдчихсан байна.
Гэрэл сүүдэр хоёр хослон тэврэлдсэн
Гуниг жаргал хоёр хундага тулгасан
Гал халуун цэв хүйтэн гар гараасаа хөтлөлцсөн
Гарцаагүй энэ л үнэн ганцхан өнөөдрийн судсанд
Лугшиж байна.... сонсооч ....
Өнөөдөр л .дурлая маргааш хагацсан ч яах вэ
Өнөөдөр л дуулая маргааш уйлсан ч яах вэ
Өнөөдөр л гэрэлтьe. маргааш бөхсөн ч яах вэ...
...
Өнөөдөр л ....
Ц.Энхмаа
ЦАГААН ГОЁО – ХҮН ЭРДЭНЭ
+di+flower_223.jpg)
Түүх болон үлдэх
Энэ л орон зайн гайхамшигт
Түмэн адууны тоос
Салхи адгаан замхрах хурданд
Тєгс хүн болгох мэт
Элдэвлэн тоглох амьдралын гольдрогт
Тєрєєд үхэх энэ л агшны
Цагаан гоёо – хүн эрдэнэ минүү
Аавын хүү ээжийн охин
Хэмээн нэр цоллуулсаар
Айлын залуу саахалтын бүсгүйд
Нүд алдан болзсоор
Амьдрал хэмээх тоглоомд
Ур мэдэн тэмцсээр
Ахин нэг єдрийг ардаа орхин
Хаа нэгтээ хурдалсаар
Цагаан гоёо – хүн эрдэнэ минүү
Зєєлєн бороонд норсон
Элсний ширхэг шиг эмзэгхэн ч гэлээ
Зєрүүд хувь тавилангийн
Оосрыг дєнгєлсєн тэнхэлтэй ч гэлээ
Зах нь үгүй орчлонд
Жаргал зовлонгийн хүрдийг эргүүлсээр
Замаараа гэгээ татуулан одох
Цагаан гоёо – хүн эрдэнэ минүү
Ц.Энхмаа
УB УЛAAXAH ЗYPXHYYД

Ув улаахан зүрхнүүд
Хөсөр хэвтэнэ
Хайраар дутаж...
Ув улаахан зүрхнүүд
Гунигтайхан цохилно
Хайраар ангаж...
Сэтгэл минь чи тэнд л асгар
Цадиггүйгээр...
Сэрж иртэл нь
Улам тодортол нь
Лугшуул
Ув улаахан зүрхнүүдийг...
******
Цээжинд чинь орхисон үнсэлтийг
Нүгэл байсан хэмээн
Чиний миний учралыг
Чөтгөр дэглэсэн хэмээн
Чийртэй нэгэн шивнээ
Чихнээ асгарах аваас
Цэцгээр нүүрээ хучаад
Инээд л би алдана аа….
******
Гундахыг минь
Гунихыг минь
Чи vзэхгvй хэзээч
Гандахыг минь
Хагдархыг минь
Чи vзэхгvй хэзээч
Яг л энэ цэцэгс шиг…
Сарнайн шинэхэн дэлбээ шиг…
Яргуйн гэгээн eнгe шиг….
Яг л энэ хавар шиг…
Зvрхэнд чинь
Зvvдэнд чинь
Сэтгэлд чинь
Энэ л хэвээрээ….
******
Хуруундаа эртэдсэн
Хуримын бөлзөг чинь
Хажуугаар зөрөхдөө
Хааяахан гуниглуулдаг ч
Хонгор зан чинь зам дээр
Хөндөлсхүй...
Хорвоо чигээрээ
Над дээр л гэрэлтдэг ээ.
Ц.Энхмаа
ИЖИЙН МИНЬ НЭРТЭЙ ЗҮҮД

Ижийн минь нэртэй зүүд
Ирлээ над дээр энэ шөнө
Эрхэлж эрхэлж ижийдээ
Их л жаргалтай өнжлөө би
Энгэрт нь наалдаж байгаад л
Үнэрлүүлж үнэрлүүллээ духаа
Эвхэрч бөөрөнд нь шигдчихээд
Илүүлж илүүллээ толгойгоо...
Тэнгэрээд буцчихсан ижийгээ
Үгүйлээд байдагт минь хоргодоод
Энгэрийн өнчин хайлаас шиг
Бүртийгээд байдагт минь энэлээд
Ижий минь энэ шөнө
Эргэж охиндоо ирлээ
Энхэлхэн үрээ өвөрлөөд
Үнсэж үнсчихээд явлаа
Ц.Энхмаа
ӨГЛӨӨ

Өглөөд би хайртай...
Өглөө бид хоёр
Шинэхэн амрагууд шиг
Учирхад...
Өвөр дээр нь
Итгэл мөрөөдөл хоёр минь
Сул асгардаг
Ц.Энхмаа
MЄPTYYД

Час улаан дарс шимсэн
Чармай нүцгэн бүсгүйг
Чөтгөр сураглаж ирвээс
Байхгүй гээрэй...
*******
Уруулан дээрхи
Өнчин мэнгэтэйгээ
Чамайг би хүлээж
Уржигдар өчигдөр
Өнөөдрийг үдсэн минь
Эрин галвын нүүдэл....
*******
Хүнд дурлахаа больчихоод
Зүрх минь царцчихвал
Хөгжмөнд бүжихээ байчихаад
Хөл минь хөшчихвөл
Гашуудлын хар бааданд
Гавалж намайг ороогоод
Гадаа гаргаад хаячихаарай
Амьдрал тэнд алга.....
Ц.Энхмаа
ХЭМНЭЛ

Өнөөдөр би үсээ
Час улаанаар будна
Өвдгөн дээрээ
Хас тэмдэг шивнэ
Чиний дургүй
Цацагтай гутлаараа гоёно
Чийртэй хөгжмөнд
Чилж унатлаа дэвхцэнэ
Хэзээ ч эргэж ирэхгүй
Миний л торгон агшныг
Хэний ч мэддэг
Эгэл хэмнэлээр залхааж
Хэвэнд цутгасан мэт
Байдаг л нэгэн эгшгийг
Хээ шиг мөнхөлж
Давтаж гиншээд яанам ....
Өнөөдөр би үсээ
Час улаанаар будна
Өвдгөн дээрээ
Хас тэмдэг шивнэ
Чиний мэдэхгүй
Чөтгөрийн бүжиг бүжнэ
Цэнгэсэн сүнс минь надад
Алга ташина
Ц.Энхмаа 2007.12.19
БОРОО

Бороог би үе үехэн үгүйлдэг
Бороо мөд ирэхгүй гээд явчихсан...
Саарал туяатай өвлийн тэнгэр
Шувтан дээрээс ширтэх нь
Салхинд гандсан гэрэл зураг шиг
Гунигтай.болхоор л....
Шаахай үсийг минь
Шалба услахаар догдлон ирдэг
Тэр л хаврыг бороотой нь хамт
Тэсэж ядан би зүрхэндээ хүлээдэг..
Туньж туньж байгаад
Эргээд л нэг ирхэд нь
Цэцэг шувуу хоёр л лав
Надтай цуг баясана...
Тэр өдөр би амрагийн болзоонд очиж
Тэнгэрийн өнгөтэй цэнхэр даашинзтайгаа
Бороонд норж зогсоно
Ц.Энхмаа 2007.12.19

Сэмэрсэн сэтгэл минь
Чамд гоморхоход
Сэмжин үүлнээс
Бороо цутгачихдаг
Тэнгэрээс асгарах
Устай бороонд
Тэр өдөржин чи
Шалбайтлаа норчихдог
________
Хөх шоронд
Чи бид хоёр бүжинэ
Хөх шоронгийн гадаа
Миний амраг хөлхөнө
Миний амрагийн хөлөнд
Эзэнгүй шөнүүд хөглөрнө
Эзэнгүй шөнүүдийн хөрсөнд
Миний нэртэй цэцэг ургана
________
Аальгүй зан минь
Алга болчихож
Шувуудтай хамт
Үргэчихэж...
Энд гунигтай байна...
Ц.Энхмаа
ХАР ДАРСАН ЗYYД

Хар дарсан шөнийн далайд
Ганцаараа би живж живж
Хаана ч юм хэнтэй ч юм
Сүнс минь шаналж шаналж
Хархан гэзгээ хөнжилтэйгөө
Тасдах шахам тийчилж хоночихоод
Хармаг нүдээ сормуустайгаа дэлгэхдээ
Өглөөг би саначихсан байдаг
Ц.Энхмаа
УРУУЛ

Өөрийгөө би толинд ширтэнэ
Үнсүүлээгүй уруул минь өөдөөс
Гуниглана
Янаг минь ирхэд
Хөгжим эгшиглэнэ
Ягаахан будгаа тайчиж
Уруул минь нүцгэрнэ тэгхэд...
Ц.Энхмаа 2007.12.19
ШИНЭ ОН

Яагаа ч үгүй байхад
Яараад л ирэх юм ахиад
Дуусгаа ч үгүй байхад хүслээ
Дахиад л тогших юм хаалга
Шинэ он минь ээ чи...
Авдар саваа ачаад
Алсад яарах нүүдэл шиг
Ай би чиний л зүг
Алхаж явна аа
Хүслийн баадангаа боочихоод...
Тэнд чинь юу байгааг хэн ч үл мэднэ
Лав л...
Мянган оньсого
Мянган мөрөөдөл
Мянган итгэл
Манан дунд тосож буй....
Ц.Энхмаа

Хэн нэгэн намайг
Үгүйлэн үгүйлэн бодох ч шиг...
Хэзээ ч сонсоогүй хайрын үгийг
Баруун чихэнд шивнэх шиг...
Зүүдний цагаан шувуунд
Үнсэлт зуулгаад илгээх шиг...
Зүгээр л дэргэд ирээд
Хайраар халууцтал төөнөх шиг ээ...
Навчис өшиглөж явтал
Надад ирлээ ийм л бодол
Намрын гунигийг ор тас мартаад
Нөмгөн чигээрээ дотор нь дулаацлаа
Ц.Энхмаа
ЧАМДАА ХЭЛЬЕ

Бөнжин бөнжин урсдаг
Нулмисны дусаал шиг тунирхал минь
Бүлтийн бүлтийн хардаг
Хүлээлтийн эгшиг шиг гуниглал минь
Санан санан хэлхдэг
Шүлэгний мөрүүд шиг энэлэл минь
Шатан шатан хүлээдэг
Шөнө дөлийн халуурал шиг хүслэн минь
Дурлал минь юм шүү…
Нуур нуурын дотроос
Цэл тунгалаг шиг ариухан нь
Улирал улирлын дотроос
Гэгээн хавар шиг дэлгэрхэн нь
Өнгө өнгөний дотроос
Час улаан шиг халуухан нь
Торго торгоны дотроос
Сэмэрч эмтрэх шиг тансагхан нь
Сэтгэл минь юм шүү….
Ерөөн ерөөн өргөдөг
Сүүн цацлын дусаал бүр нь
Гиншин гэгэлзэн нэхдэг
Цамцны хээний угалз бүр нь
Хайлан харамлан шаналдаг
Сэтгэл гээчийн энэлэн бүр нь
Хагацан учрахдаа үлдээдэг
Үнсэлт тэврэлтийн ором бүр нь
Хайр минь юм шүү….
Ц.Энхмаа

Ай би чам дээр
Нимгэн цагаан даашинз
Нил хар гэзгээрээ гоёж ирсэн
Нөмгөн гуниг
Өнчин сарыг тормолзтол атаархуулж
Өвөрт чинь эрхэлж орсон
Өөр хэнийх ч биш ганцхан чиний
Цэгээн гуниг
Чөтгөрийн дөлтөй хөх шөнөөр
Цээжин дээр чинь
Цагираглаж бүжсэн
Чармай нүцгэн бүсгүй гуниг
Чиний л нэртэй тавиланд
Чимээгүйхэн нүүж ирсэн
Учрал гуйсан
Салхин гуниг
Ай би чиний зүрхэнд
Цэв цэнхэр хавраар соёолж
Сэм сэмхэн хэмээр дэлгэрсэн
Төөрөг заяаны тасдаж боломгүй
Цагаан уул цэцгээ...
Ц.Энхмаа
УЛААН ЦЭЦЭГ

Галт тэрэгний зам дээрхи
Ганган улаахан цэцэг минь ээ
Энгэр уулын євєрт
Эрхэлж нялхарч ургалгvй
Ээдрээт хатуу зам дээр
Эгшиж ургахын учир
Юусан…
Гал халуун єнгєнєєс чинь
Гандашгvйг би олж vзмvй
Гайхам цоглог дэлбээнээс чинь
Гундашгvйг би олж хармуй….
Хээнцэр улаан дэлбээгээрээ
Хэнэггvй хорвоог чимэх л гэж
Эмзэг эгэлхэн оршхуйгаараа
Энэ л зуныг гоёх гэж
Ууланд ч биш талд ч биш
Ургаа юу даа
Улаахан ганган цэцэгхэн минь ээ…
Ц.Энхмаа
АМЬДРАЛ ЧАМД БИ ХАЙРТАЙ
Хєх цэнхэр тунгалаг хадган дээр
Хувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …
Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын єр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…
єнчин цагаан vvл гуниг асгаад сарнихад
єvлэн ижий шиг наран гэгээ тусгаж амирлаах шиг
єнгє єнгийн цацалтай амьдрал чиний лугшилт
єєр хаана ч биш зvрхэн талд минь цохилж байна….
Ц.Энхмаа
МАРГААШ

Маргааш би энэ єнгєєрєє байхгvй
Мєнх наран шиг нэг л газраасаа мандахгvй
Маргад эрдэнэ шиг энд тэнд гэрэлтэнэ
Магад тэр єдєр чи л лав намайг олохгvй…
Улаан нимгэн даашинзаа
Энд нь тайчиж орхичхоод
Урт хархан гэзгээ
Цэцгийн баглаа шиг зангидчихаад
Урьд ємнийн єнгєє
Уулын нугад орхичхоод
Урьдаас огт єєр….єєр гэрэлд би хувиpна……
Миний явсан жим дээр
Цэцэгс ургачихсан байна тэгхэд
Чиний дуулсан эгшиглэн
Чимээгvйн дунд замхарчихсан байна
Чи бид хоёрын дунд
Орон зай л vлдсэн байна
Чилтлээ хайгаад ч
Чи л лав тэндээс намайг олохгvй….
Ц.Энхмаа
НЭРГYЙ ШYЛЭГ

Шуурганд єртєєгvй цэцэгс мэт ангирхан нас минь
Шєнийн оддын орон зай шиг холын холд юмаа
Шvvдэр буусан ч уянгатай энхрийхэн нутаг минь
Шєнєдєє зvvдлээд ч хvрэмгvй алсын алсад юмаа
Тэврээд vнсээд золгомоор тэнгэрлэг андууд минь
Тэнд эндхийн заяанд чанадын чанадад юмаа
Тээж энхрийлээд явдаг ариухан мєрєєдєл минь
Тэнгэрээс туяа хvлээгээд нууцын нууцад юмаа
Ц.Энхмаа
ДУРЛАЛЫН БYЖИГ

Нvцгэн биеэрээ би чиний ємнє нялхарч бvждэг
Нvvгээд явах єглєє хvртэл чамайг тэвэрч бvждэг
Нэгэн шєнийг эзэгнэж дурлаж би бvждэг
Намайг гэсээр ирхэд чинь эрхэлж нэг бvждэг
Омголон халуун уруул дээр чинь vнсэж нэг бvждэг
Одоо дуусах болзооноос амжиж дахин бvждэг
Орчлонг ширтэх сарыг мартаж би бvждэг
Орхин одох чамайг харамлаж нэг бvждэг
Сайхан дєлгєєн харцыг чинь ширтэж би бvждэг
Санахын ихээр санасан болхоор хайрлаж нэг бvждэг
Сар нар дэргэд ирчихсэн мэт баярлаж бvждэг
Санаагаар биш хорвоо болхоор хагацаж нэг бvждэг
Ц.Энхмаа
АМЬДРАЛААС

Амьдрал би чамаас
Ихийг гуйхгvй
Чи гомдох уу
Аз жаргал
Солонгын тєдий хоромхоныг
Би ойлгосон
Чи итгэх vv….
……Учраад хагацах харгуй юм байна
Хэн vгvйсгэх юм
Дурлаад уйдах сэтгэл юм байна
Хэн vгvйсгэх юм
Дэрвээд єндєрлєх аялгуу юм байна
Хэн vгvйсгэх юм
Мацаад дахин авирах хавцал юм байна
Хэн vгvйсгэх юм
Амьдрал би чамаас
Ихийг хvсэхгvй
Чи итгэх vv
Ахин тєрєхдєє
Ус гэрэлхэн л хvсдэг
Цэцэг болно оо
Чи гомдох уу…..
Ц.Энхмаа
ТУНИРХАЛ

Yе vехэн чамаас би явмаар
Yнэрээ ч vлдээлгvй
Хаа нэгтээ нуугдмаар
Yнсэж чиний vзээгvй
Танихгvй бvсгvйд хувилмаар...
Єєр залуутай сvй тавьж
Хуримын бєлзєг солилцмоор...
Yе vехэн чамаас би явмаар
Yзгээ тэвэрч шvлгээ тэрлээд
Цэцэгсийн дунд єнжмєєр……
Ц.Энхмаа 2007.10.28
YЙЛЭЭР УЧИРСАН ХОЁР

Єврийг чинь задалсан
Зєєлєн салхи болж ирээд
Yдшийн тvvхийг чээжин дээр чинь
Шивнэн бичих
Євлийн шєнє энгэрт чинь
Нялхарч хоноод
Yvр цайхнээ зvvдтэй чинь
Сvлэлдэн сарних…
Yймэрсэн бодлын чинь
Энд тэнд бvдчих зуураар
Yнсэлтийнхээ амтыг
Yе vе асгачихаад замхрах
Yйлийн vрийн
Хєх цэнхэр тавилангаа
Євєрт чинь хуваалцаад
Yнэрээ vлдээгээд одох
Єєр хэнийг ч биш ганцхан чамайг
Yнсчихээд буцдаг
Бvсгvй заяа минь ээ…
Ц.Энхмаа
ЖАРГАЛ

Бороо болон би цутгаж
Сэтгэлд чинь vе vе асгардаг бол
Бодол болон тээглэж
Зvрхэнд чинь хаа нэгтээ тордог бол
Босож суухдаа аялах
Дууны чинь бадганд мєнхєрдєг бол
Болоо болоо тэр л надад жаргал
Дурлаж дурлуулмаар бvсгvй заяа минь ээ
Амсхийх заванд чинь
Сэтгэлд чинь хурдаг эгшиглэн болвол
Аз жаргалыг дvрслэхэд чинь
Дутаж боломгvй єнгє нь болвол
Алаг хорвоод жаргалдаа
Согтож явхын чинь учир нь болвол
Аяа жаргалаа жаргал тэр л надад жаргал
Хайрлаж хайрлуулмаар бvсгvй тавилан минь ээ
Ц.Энхмаа
ИЖИЙГЭЭ САНАХУЙ

Буцаад ирэхгvй ижийнхээ
Борцтой банштай цайнд
Боорцог хєвvvлж байгаад
Бувар бувар идэж байна…
…Єє би зvvдэлж байна
--------
Ижийнхээ шаглаж орхисон
Элбэгдvv хєвєнтэй дээлээр
Энэ биеээ ороох минь
Энэрлийн Бурханд тэврvvлэх шигээ
Ц.Энхмаа
УУДЛАХУЙ ЭНЭ СЭТГЭЛИЙГ
+di+flower_176.jpg)
Алчууранд зангидсан гуниг
Ай дэргэд минь бvртийх нь
Дvрэвмээрээ..
Гунигийн цэнхэр шувуу
Гадаа ирээд жиргэх нь
Yргээмээрээ….
Хvний нутгийн vдшээр
Хvж зул асаа юу
Бvлээцмээрээ..
Yйлийн энэ орчлонд
Yvрч нvглийг чирхээр
Гэгээрмээрээ…
Ижийн минь жаазтай зураг
Эгц єєдєєс ширтэх нь
Мєргємєєрєє…
Энэ л атгахан зvрх
Энэлэн цохилж байгаагаас хойш
Хайрламаараа…
Эмгэн болох насанд
Эрээн таяг л ханьсахаас хойш
Бvжмээрээ…
Зул шиг залуу нас
Зугатаж одхоос хойш
Дурламаараа…
Салхи нь хvртэл дотнохон
Сайхан хорвоог ширтээд
Инээмээрээ…
Мандаад жаргах наран шиг
Мєнх биш амьдралд
Шунамаараа…..
Ц.Энхмаа






+di+flower_239.jpg)


